Зарим нэг хүмүүс "Энэ юу яриад байна." гэж бодож магадгүй. Тэхлээр би сайтаар хайж байгаад овоо гайгүй орчуулсан хэсгийг тавьлаа.
Мартин Лютер Кинг хэмээх домогт тэмцэгчийн тухай єгvvлсэн баримтат киног саяхан vзлээ. Тэгш эрх, шударга ёсны тєлєєх тэмцлийнхээ ид vед Авраам Линкольны дурсгалын цогцолборын шатан дээр тvvний хэлсэн vг эрхгvй нэгийг бодогдуулав. “Надад ийм нэг мєрєєдєл байдаг юм. Нэг сайхан єдєр бvх хар, цагаан хvмvvс тэгш эрхтэйгээр бvтээгдсэнийг ойлгож, сэрэх цаг ирээсэй” гэж тэр хэлсэн.
Мартин Лютер Кинг хар, цагаан хvvхдvvд хамтдаа ном vзэж, хар, цагаан хvмvvс хамтдаа ресторанд хоолож, хамтдаа тэгш амьдрах нийгмийг мєрєєдєж байлаа. Тэрээр хар, цагаан хvмvvс Вьет¬намын дайны талбарт тэгш эрхтэйгээр, мєр зэрэгцэн тулалдаж байснаа эх орондоо ирмэгц цагаан нь харыгаа vзэж чадахаа больчихдогийг ойлгодоггvй, хvлээн зєвшєєрдєггvй байв. Тэр цагт Америк нийгмийн ёроолд харууд байж, хамгийн vгээгvй ядуу, боловсролгvй хэсгийнхнийг тєлєєлж байлаа.
Америкийн улс тєр судлаач Питер Драйпер “Хvн тєрєлхтний эдийн засгийн тvvхэнд Америкийн негрvvд шиг 30 жилийн дотор амьжиргааны тєвшнєє эрс дээшлvvлсэн vндэстний бvлэг байдаггvй” гэж бичээд vvнд Мартин Лютер Кингийн зорьж, тэмцэж байсан, амиараа бvрдvvлж єгсєн тэгш эрх, тэгш боломж чухал vvрэгтэйг дурджээ. Тэгш эрх нь тэгш боломжийг бvрдvvлж, тэгш боломж нь тэгш vр дvнд хvргэнэ.
Нийгэм тэгш бус боломжит бvлэглэлvvдэд хуваагдах, баян хоосны ялгаа улам ихсэх зvг рvvгээ явах нь сєргєлдєєн, бухимдал, дайсагнал мєргєлдєєнийг бий болгохоос єєр зvйлийг нийгэмд єгєхгvй. Харьцангуй тэгш байдлаас єєр нийгэмд амар амгалан, аз жаргалыг авчрах зvйл алга.
Тэгш эрхийг коммунистууд шиг хvчээр тулгаж, хавтгайруулж, хуурмаг зvйл болгож бас болохгvй. Тунгийн тааруулаагvй эм хор болох нь их.
Америкийн нийгэмд тэгш бус байдал ноёлж байсан тэр он жилvvдэд тэмцэл хєдєлгєєн, жагсаал цуглаан, нийтийн эсэргvvцэл, ажил хаялт тасардаггvй байж. єнєєдєр Монголд яг ийм дvр зураг харагдаж байна.
Эх сурвалжийг http://mglmind.wordpress.com/
2008-02-13
2008-02-04
БИ МӨРӨӨДӨЖ БАЙНА.
I HAVE A DREAM
Тэртээ 1963 оны 8-р сарын 28-нд Washington хотод нэгэн алдартай илтгэл тавигдсан бөгөөд энэ илтгэл дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчлөнө гэж хэн ч санаагүй билээ. Дотроо итгэл тээж, энэ илтгэлийг хэлсэн MARTIN LUTHER KING түүхэнд өөрийн гэсэн нэрээ үлдээж чадсан.
Тэртээ 1963 оны 8-р сарын 28-нд Washington хотод нэгэн алдартай илтгэл тавигдсан бөгөөд энэ илтгэл дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчлөнө гэж хэн ч санаагүй билээ. Дотроо итгэл тээж, энэ илтгэлийг хэлсэн MARTIN LUTHER KING түүхэнд өөрийн гэсэн нэрээ үлдээж чадсан.
Subscribe to:
Posts (Atom)